Ховд аймагт Монголын морин спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол морийг гиннесийн номонд бүртгүүлсэний 8 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины уралдаанд зориулсан үндэсний бөхийн барилдаан болж өндөрлөлөө.
Энэ барилдаанд улсын заан Б.Пүрэвсайхан, харцага Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, О.Хангай, начин Б.Хишигбаатар, Б.Бат-Эрдэнэ, Д.Амаржаргал, Б.Эрдэнэхүү тэргүүтэй 96 бөх зодоглоход Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв. О.Хангай харцага барилдаан эхлээд ердөө гурван секундэд хонгодох мэхээр давсан юм. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий шалгарлаа. Тус барилдаанд түрүүлсэн О.Хангай 10 сая, үзүүрлэсэн Б.Пүрэвсайхан 5 сая төгрөг гардлаа.
Б.Жаргал