ОХУ-ын нийслэл Москва хотод морин спортын ДАШТ хоёр өдөр болж, өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээнд хойд хөршийн баг түрүүлж, Беларусь удаалсан бол Д.Ариунболор дасгалжуулагчтай Монголын баг хүрэл медаль хүртэв.
Манай баг хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс эрэгтэй, эмэгтэйчүүдийн багтай оролцоход мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. Тэмцээн шүүсэн шүүгчид манай баг тамирчдын ур чадварыг үнэлж, Улаан талбайд долоо хоног үзүүлэх тоглолт хийлгэх санал тавьжээ.