Ховд аймагт Баруун бүсийн хурдан морины уралдаанд зориулсан үндэсний бөхийн барилдаан болж байна. Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын цолтой бөх унасан нь харцага Н.Батзаяа аймгийн начин М.Баяржавхланд өвдөг шороодлоо.
М.Баяржавхлан нь улсын заан Мягмарсүрэнгийн хүү бөгөөд хэдхэн хоногийн өмнө Ховд аймгийн баяр наадамд тав давж, аймгийн начин цол хүртсэн юм.