Японы нийслэл Токио хото 17 хоног болж өрнөсөн зуны олимпын наадам өчигдөр өндөрлөж, Монгол Улсын баг нэг мөнгө, гурван хүрэл медальтай 206 орноос 71 дүгээр байрт жагслаа. Тус олимпын өмнө Монголын баг тамирчдад Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс дөрвөн чиглэл 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна.
Тухайлбал, эрдэм шинжилгээ, анагаах ухаан, хоол зүй, сэтгэл зүй гэсэн үндсэн дөрвөн төрөлд ажилласан нь өмнөх 12 олимпоос онцгой үйл явдал болов. Харин олимпын наадмын үеэр хүний гавьяат эмч Ч.Насанбат, их эмч Б.Ганзолбоо, бага эмч Ш.Өсөхбаяр нар 43 тамирчинд хүрч ажиласан байна. Энэ нь дэндүү бага тоо ба зарим орны нэг спортын ганц төрөлд оногдох эмчийн тоо юм.
Б.Жаргал