Үндэсний бөхийн хоёр залуу аварга Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс нар Увс аймагт аялж байна. Тэд зүгээр ч нэг аялаагүй, отгон аварга П.Бүрэнтөгсийн санаачилсан “Бүрэн Монгол” төрийн бус байгууллагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө хүмүүнлэгийн ажил өрнүүлж байгаа юм.
Аяны эхлэл болгож, Увс аймагт 20 сая төгрөгийн хандив өргөсөн ба аян цааш үргэлжлэх аж. Энэ далимдаа Увсын үзэсгэлэнт Сангил сумын нутагт орших Хоёр Сайгийн хүрхрээнд хоёр аварга аян замын чилээгээ тайлан ийн зураг татуулжээ.