Японы ахлах сургуулийн спортын их наадам болж, сүмо бөхийн төрөлд монгол тамирчин өндөр амжилт үзүүлсэн тухай мэдээ ирлээ. Энэ барилдаанд 47 багийн 141 бөх хүч үзсэнээс А.Сосорхүү хүрэл медаль хүртжээ.
А.Сосорхүү нь Баянхонгор аймагт төрж өссөн бөгөөд өнгөрсөн жил “Хакүхо кап” тэмцээнд түрүүлж, залуучуудын сүмо бөхийн ДАШТ-нд дөрөвдүгээр байрт орж байсан бөх юм. Багийн дүнг Р.Гантөгс дасгалжуулагчтай Тоттори Жохокү сургуулийн баг тэргүүлсэн байна.
Б.Жаргал