"Токио-2020" зуны XXXII олимпын наадам 15 хоног үргэлжилж, өчигдөр хөшигөө хаалаа. Дэлхий нийтээрээ коронавирусний цар тахалд нэрвэгдсэн онцгой мөчид зохиогдсон гэдгээрээ энэ Олимп түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй.
Олимпын наадмын медалийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл ширүүн өрнөж, АНУ-ын баг сүүлийн өдөр гурван алт авч 39 алтан медальтай болсноор багаараа тэргүүн байрт бичигдэв. Харин зохион байгуулагч Япон улс 27 алт, нийт 58 медальтайгаар гуравт жагсаж, түүхэн дэх хамгийн амжилттай олимпоо үдлээ. Наран орны баг тамирчид 1964 онд нутагтаа болсон Олимпоос 16 алт, 29 медаль хүртсэн нь өмнөх дээд амжилт байв.
Бермуд, Филиппин, Катар улс Олимпын анхны аваргуудаа өлгийдөн авсан бол Фуркина Фасо, Сан Марино, Туркменистан улс түүхэндээ анх удаа Олимпоос медаль хүртэв. Нийт 93 улс медаль хүртэж, 113 улс медалийн гадна үлдэв. Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдлээ. Олимпын наадмын үед дэлхийн дээд амжилт 24 удаа эвдэгджээ.
Гурван жилийн дараа Францын нийслэл Парис хотноо XXXIII Олимпын наадам нээлтээ хийнэ. Өнөөдрөөс эхлээд Олимпын цаг тоолол “Парис-2024” олимп эхлэх цагийг заан урагшлах болно.
Сэтгэгдэл (1)