“Токио-2020” олимпын наадам их наран улсад сайхан болж өндөрлөлөө. Таван тивийн хүн зон цэнхэр дэлгэцийнхээ өмнө олимпоо үзэн олон шинэ аварга, олон дээд амжилт төрөн гарахыг харан сэтгэлийн их цэнгэл эдэлсэн биз ээ. Монголын багаас дөрвөн тамирчин бөхийн төрөлд дөрвөн медаль авахад нэг нь мөнгө, гурав нь хүрэл медаль байв.
Монгол түмэн энэ бахдам амжилтаа сэтгэл дүүрэн угтаж байна. Тэгвэл олимп эхлэхээс өмнө Монголын багийн нийлбэр амжилтыг урьтаж зөв хэлсэн хүн бол Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох байлаа.
Өдгөө Улсын ерөнхий дасгалжуулагчийн албыг хашиж буй тэрбээр “Токио-2020” олимпоос Монголын баг 4-5 медаль авч магадгүй гэж хэлсэн удаатай. Түүний хэлсэн ёсоор дөрвөн медаль авсан.
Уншигч та санаж байгаа бол https://www.24tsag.mn/a/195577 Ч.Насантогтох багш “Алтан медаль авах хэцүү. Жүдогоос 2-3 медаль горилж байна. Боксын Э.Цэндбаатарын бэлтгэл давгүй байна. Охидууд сайн оролцох болов уу” хэмээн зоригтой хэлсэн хүн бол гагцхүү Ч.Насантогтох багш байлаа.
Үнэхээр түүний хэлсэн таамаг зөрөөгүй. Энэ олимпод жүдочид гурван медаль хүртэж, боксын Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөөх тулаанд “шударга бус шүүлт”-нд ороогүй бол медалийн тавцанд зогсох байсан.
Түүнийг ялсан Оросын тамирчин торохгүй түрүүлсэн. Мөн чөлөөт бөхийн хөнгөн жингийн охидууд өнгөтэй байна гэж хэлсэн юм. Үнэхээр ч чөлөөт бөхийн төрөлд Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, Б.Хонгорзул, Ц.Намуунцэцэг, С.Батцэцэг нар медалийн төлөө хүч үзсэн билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)