“Токио-2020” олимпын наадам өнөөдөр өндөрлөнө. Манай тамирчдын тухайд өнөөдөр хоёр марафонч тоосоо өргөснөөр олимп дууссан. Монголын баг тамирчид зуны олимпын наадамд 12 удаа оролцохдоо 30 дахь медалиа өлгийдөн авлаа.
Энэ удаагийн олимпод жүдо бөхийн төрөлд Саейд Моллай мөнгө, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн төрөлд Б.Болортуяа хүрэл медальтай нутаг буцлаа.
Энэ амжилт нь “Мехико-1968” олимпын амжилт (Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг хүрэл)-тай зэрэгцэх юм. Мөн “Бээжин-2008”-гийн хоёр алт, хоёр мөнгө, “Лондон-2012”-гийн хоёр мөнгө гурван хүрэл, “Москва-1980”-гийн хоёр мөнгө, хоёр хүрэл, “Мехико1968”-гийн нэг мөнгө, гурван хүрэл медаль авсан олимпын ард буюу бүх цаг үеийн тавдугаарт бичигдэх амжилт болж байна.
Энэ удаагийн олимпод бидний хамгийн их найдлага тавьж байсан буудлага, боксынхон ганзага хоосон ирлээ. Буудлагынхан олимпоос медаль авалгүй 13 жил болсон бол боксынхон гурван олимп дараалж медаль авсан буухиагаа таслууллаа.
Харин олимпод манайхан тэр бүр оролцоод байдаггүй хүндийн өргөлтийнхөн медалийн төлөө хүч үзсэн нь онцлох амжилт болов.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)