Бангладеш улсын буудлага спортын холбооноос зохион байгуулсан 10 метрийн хийн бууны олон улсын тэмцээн энэ сарын 6-нд болж өндөрлөлөө. Тэмцээний хийн гар бууны төрөлд Монголын тамирчин ОУХМ Э.Даваахүү 589 оноогоор алтан медаль хүртлээ.
Тэрбээр "Токио-2020" олимпын наадамд 23 дугаар байрт орсон юм. Мөн спортоос хэсэгтээ нам гүм байсан Ц.Мөнхзул тус тэмцээнд цэц сорьсон бөгөөд дөрөвдүгэар байрт орсон бол хийн урт бууны дасгалд О.Янжинлхам тавдугаар байрт шалгарлаа.
Б.Жаргал