Сэлэнгэ аймагт Төвийн бүсийн хурдан морины “Сэлэнгэ хурд-2021” уралдаан болж байна. Баяр наадмын соёолон насанд 160 орчим хүлэг шандас сорьсноос Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, тод манлай уяач Дамбын Хишигжаргалын “Хонгор халзан” түрүүлж, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, тод манлай уяач Бичээрэйн Далайн хээр соёолонд аман хүзүүдэв.
Харин айргийн тавд Завхан аймгийн Алдархаан сумын Ч.Болд-Эрдэнийн халтар, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Б.Батсанаагийн хээр, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын бор соёолонд орж, уясан эзэн, унасан хүн, хурсан олныг баярлууллаа.
Сэтгэгдэл (2)