Монголын чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ажлаа өгнө "Токио-2020" олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын баг нэг хүрэл, дөрвөн шагналт байрт орсон амжилттай өндөрлүүлж байна. Энэ удаад есөн бөх эрх авч ороход гурван бөх өмнө нь олимпод барилдаж байв.
Тэгвэл тэмцээний дараа чөлөөт бөхийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ярихдаа "Би 2019 онд олимпын аварга төрүүлнэ гэж амласан. Мөн эрэгтэй шигшээ багийн тамирчдыг медальд хүргэж чадсангүй. Тиймээс өөрийн хүсэлтээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэж өгнө" хэмээн мэдэгдлээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)