“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Цогт-очирын Намуунцэцэг дагах барилдаанд дэлхийн хошой аварга, олимпын хошой мөнгө, нэг хүрэл медальт Азербайжаны украин бөх Мария Стадниктай хүрэл медалийн төлөө барилдлаа.
Манай бөх дэлхийн шилдэг бөх Мария Стадникт оноогоор цэвэр ялагдсанаар медаль хүртэх боломжгүй болов. 1980 оны олимпоос хойш 41 жилд болсон найман олимпод Монголын чөлөөт бөхчүүд ердөө дөрвөн удаа л медалийн төлөө барилдсан байдаг. 1988 онд Ло.Энхбаяр, 1992 онд П.Сүхбат, 2012 онд С.Батцэцэг хүрэл, 2016 онд Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдсан бол энэ удаагийн олимпод манайхаас таван хүн медалийн төлөө барилдлаа.
Б.Жаргал