“Токио-2020” олимпын наадамд шувтарч байна. Манай улс энэ олимпод нийт 43 тамирчинаа илгээхэд гурав нь медаль авсан ба мөнгөн медаль хүртсэн Саейд Моллай Монголын багийн хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Үлдсэн хоёр хоногт түүний амжилтыг давтах монгол тамирчин гарахгүй нь.
Зуны олимпын наадамд манайхны өндөр амжилт гаргадаг буудлага, боксын тамирчид энэ удаа ганзага хоосон ирсэн бол чөлөөт бөхийн есөн тамирчинаас мөнгөн медаль хүртэх боломж тасарч байна. Хүрэл медалийн төлөө барилдах хэд хэдэн тамирчин бий. Мөн марафоны төрөлд гурван монгол гүйгч хурдлах бөгөөд тэдэнд олимпын медаль авах найдлага хомс юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)