Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд Зүүн бүсийн үндэсний спортын тэмцээн 6-8-нд болж байгаа бөгөөд хурдан морины эрлийз дээд насны уралдаан болж өндөрлөлөө. Энэ уралдаанд 75 хурдан туурт бүртгүүлэхэд Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Сундуйн Лувсанбалдангийн Луу халтар түрүүлэн ирж, уясан эзэн, түмэн олноо баясгалаа.
Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул, алдарт уяач Д.Отгонлхагвын хүрэн морь орсон бол айрагт Д.Ганзоригийн хээр, Д.Лхагвасүрэнгийн хээр, Д.Лхагвасүрэнгийн сартай хээр хурдаллаа.
Б.Жаргал