FIBA 3x3 U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэрээг Токиогийн Олимпийн наадмын 3х3 төрлийг Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилисын хамт үзэх үеэр байгуулсан юм.
Монгол улс FIBA 3x3 Азийн аваргаас, FIBA 3x3 U18 Дэлхийн аварга гээд FIBA 3x3-ийн олон албан ёсны тэмцээнийг зохион байгуулж гайхалтай зохион байгуулагч гэдгээ батлан харуулсан билээ.