Цар тахлын улмаас Улсын болон аймгуудын баяр наадам жилээр хойшилсон билээ. Тэгвэл УОХ-оос саяхан спортын тэмцээн уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн бөгөөд өнөөдөр үндэсний бөхийн аймгийн цол олгох Баруун бүсийн даншиг, үндэсний спортын тэмцээн өнөөдөр Ховд аймгийн төв Ховд хотод эхэлж байгаа нь энэ.
Энэ баяр наадмын бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Б.Тайван, Д.Бадамгарав зэрэг аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан болж байна. Барилдаанд улсын цолтой бөхчүүдийг бүртгэхгүй ба бусад аймгийн цолтон оролцох боломжгүй юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)