“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл Америкийн залуу бөх Г.Стивенсонтой барилдаж, 5:0-ээр ялагдлаа.
Пан Америкийн наадмын аварга гэсэн даруухан гуншинтай энэ бөх өмнөх даваанд олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгюлийг 8:0-ээр хожсон юм. Манай бөх ингэснээр хүрэл медалийн төлөө маргааш барилдахаар боллоо.
Б.Жаргал