“Токио-2020” олимпын наадмын боксын 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Оросын боксчин Алберт Батыргазиевт эргэлзээтэй ялагдаж, медаль хүртэх боломжоо алдсан.
Тэгвэл түүнийг ялсан орос эр өнөөдөр алтан медалийн төлөөх тулаанд АНУ-ын тамирчин Дюк Раганыг 3:2-оор ялсанаар олимпын аварга боллоо. Хүрэл медалийн төлөөх тулаан манай Э.Цэндбаатар учраагаа ялсан бол олимпын аварга болох боломж өндөр байсан хэмээн боксын хүрээнийхэн ам булаалдан ярьж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)