“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Монголын гурван бөх медалийн төлөө барилдахаар шалгарлаа.
Өнөөдөр 57 кг-ын жинд дагах барилдаанд ялсан Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө “Рио-2016” олимпын наадмын аварга, дэлхийн хошой аварга АНУ-ын Хелен Луйз Марулистай барилдана. Харин эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинп хагас шигшээд 2021 оны Пан Америкийн аварга АНУ-ын Габль Дан Стевесонтой барилдах юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Болортуяа Японы М.Мукаидатай барилдахаар боллоо. Хагас шигшээгийн барилдаанууд 17:15 цагаас эхэлнэ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)