“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа эхний даваанд Гуамын бөх Ркаела Акуиног цэвэр яллаа.
Түүний өрсөлдөгч нь 2018, 2019 онд Далайн орнуудын АШТ-д түрүүлсэн амжилттай нэгэн. Манай бөх дараагийн даваанд Грек, Украины бөхчүүдийн ялсантай хүч сорих юм.