“Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн медаль хүртсэн тамирчид болон амжилт тааруу оролцсон баг бүрэлдэхүүн өчигдөр эх орондоо ирлээ. Тамирчдын гэр бүлийнхэн хайртай дотны хүмүүсээ олимпын талбарт амжилт байгуулаад ирэхэд нь угтан авдаг уламжлалынхаа дагуу мөнгөн аяга, цэцгийн баглаатай тосон авчээ.
Мөн манай улсын төлөө хүч, хөлсөө зориулан медаль хүртсэн Саейд Моллайг ч монгол зон олон мартсангүй.
Баярласан олон монголчууд зөвхөн түүнийг зорин ирж, мөнгөн аяга, цэцгийн баглааг өргөн барих нь сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Мөн нэгэн зураач залуу Саейд Моллайд өөрийг нь зурсан зургаа бэлэг болгон өгчээ.
Б.Жаргал