“Токио-2020” олимпын наадам өндөрлөх шатандаа орж байна. Энэ олимпын наадамд манай улсын шигшээ баг 43 тамирчинаа илгээхэд жүдо бөхийн төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Үлдэж буй хугацаанд чөлөөт бөхийн төрөлд тав, марафон гүйлтэд гурван тамирчин өрсөлдөх юм.
Монголын шигшээ баг олимпод оролцож буй 205 орноос медаль авсан чанараар 65 дугаар байрт жагсаж байна. Чөлөөт бөхийн төрөлд Б.Хонгорзул медалийн төлөө барилдах бөгөөд бусад дөрвөн бөхөөс медаль авах боломж бий.
Б.Жаргал