“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр шагналт байрт орсон. Чамлахааргүй амжилт юм. Тэр хоёр дахь олимпын наадамдаа зодоглож буй нь энэ. Тэрбээр тэмцээний дараа цахим хуудастаа сэтгэгдлээ хэрхэн илэрхийлсэнийг хүргэж байна. “Эргээд өөртөө харамсахгүйгээр сайхан барилдана гэж зүтгээд болсонгүй.
Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Бидний ялагдал болгоныг багш нар үүрч, хэрүүлд нүдүүлж харагдах юм. Энэ зөвхөн миний буруугийнх. Би л барилдаж байгаа шүү дээ. Шигшээ багийн бүх багш нартаа баярлалаа.
Багийнхандаа амжилт. Би дахин барилдана аа. Маргаашийн нар манддагаараа мандана. Чөлөөт бөх мандан бадраг” хэмээн бичсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)