“Токио-2020” олимпын наадамд оролцсон баг тамирчдын хоёр дахь цуваа өнөөдөр 23:00 цагт эх орондоо ирнэ. Энэ бүрэлдэхүүнд жүдо бөхийн шигшээ баг болон сагсан бөмбөгийн 3х3, байт харваа, хүндийн өргөлт, буудлага, усанд сэлэлт, боксын тамирчин М.Мягмаржаргал нарын тамирчид багтжээ.
Онцолж хэлбэл, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саейд Моллай, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар ирэх аж. Харин боксын тамирчин Э.Цэндбаатарын хувьд дараагийн нислэгээр ирэх юм байна.
Б.Жаргал