“Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд манай улсаас олон улсын шүүгч О.Мандахбаяр, Ц.Цогтгэрэл нар ажиллаж байсан билээ. Тэд олимпын боксын тэмцээн шүүж байсан ч саяхнаас О.Мандахбаяр нь телевизийн дуранд үзэгдэхээ байсан юм.
Учрыг тодруулж, хэд хэдэн хүнтэй холбогдоход шүүгч О.Мандахбаяр олимпын наадмын тэмцээний үеэр бусармаг үйлдэл гарган олимп шүүх эрхээ хасуулсан байна. Түүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.
О.Мандахбаяр нь боксын тэмцээний үеэр өргөсөн тангаргаа зөрчин тулаан шүүж байсан шүүгчийг ятгахыг оролджээ. Энэ үйлдэлдээ тэрбээр олимп болж буй улсыг нэн даруй орхих шийтгэл сонсч, долдугаар сарын 28-ны нислэгээр тэмцээнээ дуусгасан ширээний теннисийн хоёр, боксын нэг тамирчны хамтаар Монголд ирсэн аж.
Б.Жаргал
Сэтгэгдэл (26)