“Токио-2020” олимпын наадмын ес дэх өдрөө болж, Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медальтай 62 дугаар байрт жагсаж байна. Өнөөдөр 11:35 цагт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Болдсайханы Хонгорзул 1/8 -д Францын Матильде Ривьеретэй хүч үзнэ.
Харин 12:05 цагт эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Армений бөх Арсен Харутюнянтай барилдах юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)