“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Хүрэлхүүгийн Болортуяа эхний тойрогт өсвөр үеийнхний дэлхийн аварга, Энэтхэгийн Сонам Маликтай барилдаж, 2:2 буюу бүхэл оноо авсан гэдгээрээ манай бөх яллаа.
Ингэснээр Х.Болортуяа шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын Тайбе Юсейн нарын ялсантай барилдана.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)