“Токио-2020” зуны олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөөх тулаанд Оросын боксчин Алберт Батыргазиетай тулалдаж 3:2-оор эргэлзээтэй ялагдал хүлээсэн. Энэ тулааны дараа манай олимпын баг тэмцээн зохион байгуулагчид хандан гомдол гаргасан юм. Гомдлын албан ёсны хариу ирж, манай тамирчны ялагдлыг хэвээр үлдээсэн байна. Албан бичигт өгүүлэхдээ тэрхүү тулааныг зургаан шалгагч, ОУОХ-ны эксперт нийт долоон хүн шалгахад бүгд асуудал гараагүй гэж үзжээ. Мөн тэрхүү тулааны дүнг хоёр аудитор ч хянасан байна. Журамд зааснаар оноог тодорхойлохдоо шүүгчид илүү сайн тоглосон гэж үзсэн боксчинд 10 оноо өгч, нөгөөд нь 9 оноо ба түүнээс бага оноо өгөх боломжтой хэмээжээ.
-10-9 (ойролцоо тоглосон)
-10-8 (цэвэр ялсан)
-10-7 (илт давамгайлсан) гэж үздэг.
Монголын олимпын хороонд ирүүлсэн албан бичгийн бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Монголын Үндэсний Олимпийн Хороонд хариу захидал илгээх нь :
Хүндэт ноён Энхбат
Эрэгтэйчүүдийн боксын 57 кг-ын жингийн тулалдааны шүүлтийн талаар захидал бичсэнд баярлалаа.
Юуны түрүүнд, Athlete 365 Boxing сайт дээр байгаа Боксын арга хэмжээг зохион байгуулах журмын хяналтын дүрэм (нэмэлт өөрчлөлтийн 20-р дүрэм) нь шүүгч, шүүгчийн хяналт, боловсролтой хамааралтай ашиглагддаг учир үүнийг дагаж мөрдөхийг анхаарна уу. Тэмцээний шийдвэрийг хүчингүй болгох тухайд Токио 2020 олимпийн наадам болон Олимдийн урьдчилсан шатны боксын тэмцээнүүд ч хамаарахгүй.
Боксын арга хэмжээг зохион байгуулах журмын таны асуудалтай хамааралтай хэд хэдэн дүрмийг танилцуулья. Техникийн шүүгчийн оноо өгөх журмын дагуу, оноо тэнцсэн тохиолдолд шүүгч Боксын арга хэмжээг зохион байгуулах журамд заасан онооны шалгуурын дагуу шүүх ёстой.
18.11.1: Оновчтой цохилтын тоо
18.11.2: Техник болон тактикийн хувьд давуу байдал
18.11.3: Өрсөлдөх чадвар
Үүнд дурдсанчлан, шүүгч ялагчийг тодруулахын тулд 18.11.1-г ашигласан.
Онооны шүүлийн хувьд, эхний тойргийн оноонуудыг тодруулбал:
18.12 Шүүгчид илүү сайн гүйцэтгэлтэй боксчинд 10 оноо, нөгөө боксчинд 9 болон түүнээс бага оноо өгөх боломжтой.
• 10-9-Тун ойролцоо
• 10-8- Цэвэр ялагч
• 10-7- Давуу ялалт
10-9 тоглолт:
• Боксчидын шалгуур үзүүлэлтийн ихэнх нь хоорондоо тун төстэй.
• 8 оноо авах эсвэл унагасан байдал нь ойролцоо.
10-8 тоглолт:
• Оновчтой цохилтын тооны ялгаа их үед ялагч тодорхой.
• Оновчтой цохилтын тооны ялгаа бага боловч 8 оноо авах эсвэл унагасан тохиолдолд ялагч тодорхой.
10-7 тоглолт:
• Нэг боксчин нь нөгөө боксчиноосоо бүх шалгуур үзүүлэлтээрээ илүү.
• Оновчтой цохилтын тоо болон 8 оноо авах эсвэл унагасан үед ялагч тодорхой.
Дээр дурдсан дүрмийн дагуу, тойрогт ялагдсанм хүнд 8 оноо өгөхөд торгууль авах шаардлагагүй болно. Нэмж хэлэхэд, 2 шүүгчийн 1 нь ноён Barrientos-той ижилхэн оноотой Оросын боксчинд 8-10 оноо өгсөн.
Таны хүсэлтийн дагуу, бид эцсийн шийдвэрийг дахин нягталж үзсэн. Бид Токиод байгаа 6 шүүгч, нэмэлтээр боксын арга хэмжээг зохион байгуулах хорооны нэг мэргэжилтэнтэй хөндлөнгийн 2 аудитоын хяналтан дор шүүлтийг дахин нягталж үзсэний үр дүнд бүгд санал нэгтэйгээр Оросын боксчныг финалд үлдээх нь зөв гэж үзэв. Гэсэн хэдий ч, бүгд санал нэгтэйгээр өрсөлдөөн маш ойролцоо байсныг хүлээн зөвшөөрсөн.
Өглөө бүр өмнөх өдрийн тоглолтын шүүгчийн үнэлгээний талаар богино хэлэлцүүлэг өрнүүлдэг. Эдгээр үнэлгүүд дээр үндэслэн, шүүгч стандартын шаардлагыг хангаагүй эсвэл босго үзүүлэлтээс доогуур байгаа тохиолдолд анхааруулга өгөх эсвэл шүүх эрхийг хязгаарладаг. Энэхүү тоглолтод, шүүгчдийн зүгээс тоглолтыг үр дүнгээс үүдэж ямар нэгэн анхааруулга, эрх хязгаарлалт авахгүй болно.
Таныг ойлгоно гэж итгэж байна. Хэрвээ танд дахин дүрмийн талаар тодруулга хийх шаардлага гарвал дахин холбоо барихад татгалзах зүйлгүй.
Монголын Үндэсний олимпын хорооноос гаргасан гомдол:
Гомдлын хариу:
Сэтгэгдэл (1)