“Токио-2020” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг мөнгөн медалийн төлөөх барилдаанд Нигер улсын бөх Блессинг Оборудудтай барилдаж, 7-2-оор ялагдлаа.
Тэд өмнө нь “Рио-2016” олимпын наадмын хоёрын даваанд таарч С.Батцэцэг ялж байв. С.Батцэцэг ингэснээр маргааш хүрэл медалийн төлөө хүч үзэх юм. С.Батцэцэг хэрэв маргааш ялбал олимпын хос медаль хүртсэн Монголын хоёр дахь, Монголын олимпын медальт 30 дахь тамирчин болох билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)