“Токио-2020” олимпын наадмын хүндийн өргөлтийн 87 кг-ын жингийн өрсөлдөөн өндөрлөлөө. Энэ жинд эх орноо төлөөлөн оролцсон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн төрөлд 142 кг-ыг өргөснөөр дөрөвдүгээр байрт орсноор тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрбээр огцом өргөлтөд 110 кг-ыг өргөснөөр тавдугаар байрт орсон юм. Ингэснээр манай тамирчин нийлбэр 252 кг өргөсөн амжилтаараа дөрөвдүгээр байрт орлоо. Тэр энэ амжилтаараа Монголын хүндийн өргөлтийн түүхэнд анх удаа шагналт дөрөвдүгээр байрт орсон цор ганц тамирчин болж байна.
Сэтгэгдэл (4)