Жүдо бөхийн 2015 оны европийн наадмын алт, 2019 оны дэлхийн аварга, Израйлийн жүдо Саги Муки өөрийн фэйсбук хуудсандаа "Нэг зураг мянган үгний үнэ цэнэтэй. Эрхэм найз Саейд Моллайтайгаа олимпын наадамд цуг байгаадаа бахархаж байна" хэмээн цуг авхуулсан зурагаа постлосон нь анхаарал татаж байна.
Учир нь хоёр тамирчин, жүдо бөхийн спорт болон олимпы таван цагаригийн дор цугтаа нөхөрлөж байгаа нь олимпын наадмын үеэр ойрхи дорнодын Израйл- Арабын хурц мөргөлдөөнийг намдааж байна хэмээн хэвлэл мэдээллийнхэн онцолж байгаа юм.
Ташрамд сонирхуулахад, Монголын тамирчин Саейд Моллай "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол Израйлийн Саги Мукигийн хувьд холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)