Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг мөнгөн медалийн төлөө Нигерийн бөх Блессинг Оборудудтай барилдахаар болсон.
Хоёр бөх өмнө нь “Рио-2016” олимпын наадмын хоёрдугаар тойрогт учраа таарахад манай бөх ялж байсан юм. Ингэж ялахдаа манай бөх мөрний бэртлээ сэдрээснээр медаль хүртэх боломжоо алдаж байв. Нигэр бөх нь Африкийн есөн түрүүтэй, Ясыр Догугийн нэрэмжит тэмцээний хүрэл медальтай бөх.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)