“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаан болж, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Оросын боксчин Алберт Батыргазиетай тулалдаад харамсалтай нь ялагдлаа. Монголын олимпын баг тэрхүү тулааныг эсэргүйцэж, протест (гомдол) гаргасан боловч хүлээн авсангүй хэмээн эх сурвалж хэллээ.
Ингэснээр Монголын боксын олимпын наадмын медалийн буухиа (“Бээжин-2008” Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Лондон-2012” Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио-2016” Д.Отгондалай хүрэл медаль) энэ хүрээд тасарлаа. Монголын боксчид зуны олимпын наадмаас нийтдээ долоон (нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл) медаль авсан юм.
1.Нэргүйн Энхбат “1988-Сөүл” хүрэл
2.Намжилын Баярсайхан “1992-Барселона” хүрэл
3.Пүрэвдоржийн Сэрдамба “2008-Бээжин” мөнгө
4.Энхбатын Бадар-Ууган “2008-Бээжин” алт
5.Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “2012-Лондон” хүрэл
6.Нямбаярын Төгсцогт “2012-Лондон” мөнгө
7.Доржнямбуугийн Отгондалай “2016 Рио-де-Жанейро” хүрэл