“Токио-2020” олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гарч тулалдсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар Оросын боксчин Алберт Батыргазиевт ялагдаж, хүрэл медаль хүртэх боломжоо алдсан. Тэгвэл энэ тулааны дараа Монголын олимпын баг зөвлөлдөж, тулааны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй буйгаа мэдэгдэн протест (гомдол гаргах) явуулсан юм. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар “Тоглолтын дүнг өөрчлөх боломжгүй. Шүүгчид хариуцлага тооцож магадгүй” гэжээ.
Б. Жаргал
Сэтгэгдэл (2)