“Токио-2020” олимпын наадмын эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаан болж, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар Оросын боксчин Алберт Батыргазиетай тулалдаад харамсалтай нь ялагдлаа. Энэ тулаан Э.Цэндбаатарын давамгайлал дор хоёр раунд өрнөсөн юм. Түүнийг ялагдуулахад Куба шүүгч нөлөөлсөн нь ч учиртай байж. Хэрэв Э.Цэндбаатар ялсан бол дараагийн даваанд Куба боксчинтой таарах тул түүнийг сэжигтэй шүүлт өгсөн гэх хар төрж байна. Хэзээнээс шударга бус шүүлттэй боксын спорт энэ олимпод “бохир зангаа” тавьсангүй. Бүгд харлаа. Сонирхогчдын бокст бохир шүүлт байна уу гэвэл байдаг.
Олон улсын сонирхогчдын боксын холбоо бохир шүүлт, авлигын асуудлаасаа болж олимпын наадмаас хасагдах дээр тулсан нь саяхан билээ. ОУОХ-ноос AIBA-д хатуу донго өгч олимпын наадмаас бусад тэмцээн зохион байгуулах арга хэмжээгээр тасалсан. Өмнө нь “Чикаго-2007” ДАШТ-ий алтан медалийн тулаанд олимпын аварга, хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган мөн л Оросын боксчин С.Водопьяновт луйвардуулж, алтан медалиа харамсалтайгаар алдаж байсан удаатай.
Дараа нь “Инчён-2014” Азийн спортын наадамд олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт тэмцээн зохион байгуулагч орны боксчинд луйвардуулан ялагдсан. Н.Төгсцогт тэр үеэс сонирхогчдын боксыг орхин мэргэжлийн бокст хөл тавьсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)