“Токио-2020” олимпын наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн наймын тулаан "Кокүгикан" ордонд боллоо. Манай улсаас ДАШТ-ийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар Оросын тамирчин Алберт Батыргазиевтай медалийн төлөөх тулаанд эн тэнцүү үзээд ялагдлаа.
А.Батыргазиев бол мэргэжлийн рингэнд гурван тулаан хийхдээ бүгдэд нь ялсан тамирчин байв. Гэхдээ манай Цэндээ олимп, ДАШТ-д тоосоо өргөж, тивдээ босоо яваа боксчин. Манай тамирчны эсрэг Куба шүүгч бага оноо өгсөн нь нөлөөлсөн. Манай тамирчин сая ялсан бол дараа нь Кубын Ласаро Альварестай таарах байлаа.