“Токио-2020” зуны олимпын наадмын боксын спортын төрөлд Монголоос ганцхан эмэгтэй ширэн бээлийтэн тулалдсан, эхний даваанд ялагдсан. Гэхдээ М.Мягмаржаргал олимпын рингэнд тулаан хийсэн анхны “гэзэг”-тэй монгол тамирчин болсон юм.
Түүний өрсөлдөгч Их Британийн Прайс Лорен бол боксын 75 кг-ын жингийн ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын наадмын аварга цол хүртсэн ур чадвар нь өсч яваа сайн тамирчин. Энэ олимпод түрүүлэх тамирчны таамагт зүй ёсоор нэрлэгдэж байна.
Өдгөө 27 настай Лорен дан ганц боксын рингэнд амжилт гаргаагүй аж. Кикбоксын дэлхийн аварга цолыг хүртэл хүртэж, Уэльсийн хөлбөмбөгийн охидын шигшээ багт 52 тоглолтод тоглосон олон талын авьяастай нэгэн. Түүнийг “Токио-2020” олимпод явахын өмнө Их Британий Ханхүү Уильям хувийн эдлэндээ урьж, 27 насны төрсөн өдрийг нь хамт тэмдэглэн өөрийн хийсэн амтат бялууг бэлэг болгон өгсөн юм. Прайс Лорен бол Их Британийн боксын анхны эмэгтэй тамирчин билээ.
Сэтгэгдэл (1)