NBA-гийн тоглогч Terrence Clarke авто ослын улмаас таалал төгссөн нь саяхан. Тэр дөнгөж ид амжилт гаргах 19 насан дээрээ хорвоог орхисон юм. NBA-гийн драфтын сонголтын дээгүүрт яригдаж байсан ба энэ жилийн драфтын 14, 15 дахь сонголтын үеэр NBA-гийн нэрийн өмнөөс Адам Силвер сонгож, талийгчийн ээж, эгч, дүү гурав нь хүлээн авсан үйл явдал олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө.
Terrence Clarke нь драфтын дэд байрт бичигдсэн ирээдүйтэй тоглогч байлаа. Тэр машин унаж явахдаа суудлын бүсгүй байсан ба хурд хэтрүүлж, гэрлэн дохион зөрчсөн нь үхэлд хүргэсэн гэж шинжээч дүгнэжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)