Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг тамирчдынхаа хамтаар Япон улсад ирэхдээ хэдэн хэдэн албан уулзалт хийжээ. Энэ үеэр “Токио-2020” олимпын наадмын Монголын багийн элч, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Ёкозүна Хакүхо М.Даваажаргалтай спортыг дэмжих чиглэлээр санал солилцсон дүнд Монгол, Японы хөлбөмбөгийн хамтын ажиллагаа улам өргөжихөөр болсон байна.
Энэ уулзалтын дараа ёкозүна Хакүхо “AC Milan”, “ЦСКА- Москва” клубт болон Японы шигшээ багт нийт 98 тоглолтод оролцож, 39 гоол оруулсан алдарт хөлбөмбөгч Кейсү Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар санал солилцсон байна. Үүний үр дүнд цар тахлын нөхцөл байдал намдмагц тэд Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзахаар тов тогтжээ.
Сэтгэгдэл (1)