Иран улсад пауэрлифтингийн багийн олон улсын тэмцээн гурав дахь өдрөө болж байна. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны гурван тамирчин өрсөлдөж буй бөгөөд эхний өдөр Б.Дүвжид нийлбэр дүнгээр тэргүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн.
Тэгвэл өчигдөр 93 кг-ын жинд С.Минжбаатар суултын төрөлд 262.5 кг-д сууснаар хүрэл, хэвтээ шахалтад 180 кг-ыг шахсанаар хүрэл, таталтын төрөлд 292.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Мөн нийлбэрээр 735 кг-ыг өргөн нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртэж, Олон улсын хэмжээний мастер цолны болзол биелүүлэв.
Б.Жаргал