“Атланта-1996” зуны олимпын наадмаас Монголын багийн цорын ганц медалийг авчирсан эрхэм бол гавьяат тамирчин Доржпаламын Нармандах билээ. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Уншигч танд сонин байх болов уу.
-Гавьяат сайхан зусч байна уу. Монголын жүдочид энэ олимпоос гурван медаль хүртлээ. Баярын сэтгэгдлээ хуваалцана уу?
-Сайхаан, та сайхан зусч байна уу. Баяр дүүрэн сайхан өдрүүд болж байна аа. Монголын жүдочид олимпын наадмаас аваагүй медаль байхгүй. Монголын жүдочдын олон улсын тавцанд эзлэх байр суурь ямар төвшин хүрсэнийг илтгэх нэгэн амжилт нь саяын олимпоос нэг дор гурван медаль авсан явдал.
-Сонирхолтой нь таныг олимпын наадмаас медаль хүртсэн өдөр Ц.Цогтбаатар “Токио-2020” олимпын медальтан болж байна?
-Харин тийм ээ. Би Ц.Цогтбаатарынхаа барилдааныг зусландаа гэр бүлийнхэнтэйгээ телевизээр үзлээ. Энэ Би 1996 оны долдугаар сарын 26-ны өдөр Атлантагийн олимпоос медаль хүртсэн бол 25 жилийн дараах энэ өдөр манай Цогоо хүрэл медаль хүртэж, надад болон Монголын нийт ард түмэндээ бэлэг барьж байгаад баярлаж байна. Гэрийнхэнтэйгээ олимпоос медаль авсан өдрөө тэмдэглэж, тойрч суугаад хоол унд хийж идлээ. Уг нь Шохей Оног хазаалгахаар л харагдлаа. Ц.Цогтбаатарыг медаль авна гэдэгт илтгэлтэй байсан.
-“Атланта-1996” олимпоо медаль авсан үеэ эргэн дурсахгүй юу?
-Тэр их сайхан өдөр. Би нийтдээ тав барилдасан. Зооны аваргын төлөө Намүмад хий хөмөрч хожигдоод дараа нь Багировыг хийж дассан үүрэх мэхээрээ ялсанаар олимпын медаль авсан. Энэ миний дархан мэх.
-Тухайн үед та баярласандаа их өндөр үсэрдэг шүү?
-Тэр үед гадны хэвлэлээр намайг янз бүрээр бичиж байсан. “ОРТ” телевизээр “Монгол тамирчин нутгийнхаа тарзан үсрэлтээр баяраа тэмдэглэлээ” гэж ярьсан гэдэг. Тэр үсэрч буй агшин тухайн жилийн оны шилдэг зургаан зургийн нэг болсон.
-Манай гурван бөх барилдана. Найдвар бий юү?
-Өнөөдөр Отгонбаатарыгаа л харна даа. Боломж бий.
Б.Жаргал