Иран улсад пауэрлифтингийн багийн аварга шалгаруулах олон улсын анхдугаар тэмцээн энэ сарын 28-30-нд болж байгаа бөгөөд манай улсаас гурван тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 83 кг-ын жиинд ОУХМ Б.Дүвжид суултын төрөлд 270 км, шахалтын төрөлд 155 кг, таталтын төрөлд 272.5 кг-ыг амжилттай өргөснөөр нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Өнөөдөр тэмцээний 93 кг-ын жинд С.Минжбаатар, +120 кг-ын жинд З.Ирээдүй нар өрсөлдөх юм.