“Токио-2020” олимпын наадмын боксын 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар хоёр дахь тулаанаа хийв. Түүний өрсөлдөгч нь Вьетнамын Нгуен Ван Дуонг байсан бөгөөд Э.Цэндбаатар илт давуу ялсанаар шөвгийн наймд шалгарлаа.
Э.Цэндбаатар дараагийн даваанд ОХУ-ын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз нарын ялсантай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.