Иран улсад пауэрлифтингийн клубуудын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, энэ сарын 30-нд өндөрлөнө. Энэхүү анхдугаар тэмцээн классик төрлөөр өрнөх бөгөөд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Дашийн Баттулгын удирдлага дор Монголын шилдэг гурван тамирчин хүч үзэх юм.
Тэмцээний 83 кг-ын жинд Б.Дүвжид, 93 кг-д С.Минжбаатар, +120 кг-д З.Ирээдүй нар эх орноо төлөөлөн орон орны шилдгүүдтэй бяр хүчээ сорино.
Б.Жаргал