“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Монгол Улсын иргэншил авсан Саейд Моллай мөнгөн медаль хүртсэн билээ.
Түүнд 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд Монгол Улсын иргэншил олгосон байдаг. Монголыг олимпод төлөөлж, мөнгөн медаль хүртээд буй Саейд Моллай энэ өдрөөс эхлэн сар бүр 3 сая төгрөг хүртэхээр болж байна.
2012 онд гаргасан зарлигаар ДАШТ, олимп, паралимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн паралимп, олимпын спортын зай, жинд медаль хүртсэн Монгол Улсын иргэн насан туршдаа сар бүр урамшуулал хүртэхээр заасан билээ. Иймд олимпын мөнгөн медальт Саейд Моллай насан туршлаа сар бүр 3 сая төгрөгийн урамшуулал авна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)