“Токио-2020” олимпын наадмын байт харвааны ганцаарчилсан төрөлд манай тамирчин Бишиндээгийн Урантунгалаг дөнгөж сая өрсөлдлөө. Тэрбээр хасагдах шатны харвааны эмэгтэйчүүдийн шилдэг 32-д үлдэхийн төлөө 69 дугаар байн дээр Японы Азуса Ямаучитай цэц сорьж, 2:6 ( 25:23, 23:24,24:26,25:27) харьцаагаар хожигдсон байна.