Зуны олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ олимпод манай улсаас 43 тамирчин оролцож байгаа бөгөөд тэмцээнээ өндөрлүүлсэн тамирчин 48 цагийн дотор тухай улсыг орхин гарах журам үйлчилж байгаа аж.
Жүдо бөхийн төрөлд манай есөн тамирчин өрсөлдөөнөө дуусгасан ч багийн төрөлд оролцох юм. Харин боксын тамирчин Б.Чинзориг, ширээний теннисчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэнгийн хувьд тэмцээн нь өндөрлөсөн тул өнөөдөр Япон улсыг орхиж, эх орны зүг хөлгийн жолоо залах юм. Тэд өнөөдөр 23:00 цагт Чингис хаан нисэх буудалд газардана.
Сэтгэгдэл (2)