“Токио-2020” олимпын наадмын таеквондогийн төрөлд Хойд Македоны тамирчин Деян Георгиевски мөнгөн медаль хүртэв. Тэрбээр улсынхаа түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүлжээ. Македончууд 1996 оноос олимпод оролцож дөрвөн жилийн дараа Сиднейд чөлөөт бөхийн төрөлд Магомед Ибрагимов хүрэл медаль хүртсэн нь тус улсын цорын ганц медаль байв.