10:00 цагт жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрбээр дэвжээний хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ. 10:30 цагт боксын эмэгтэйчүүдийн 75 кг-ын жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно.
12:50 цагт байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса Ямаүчитэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.
16:18 цагт байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.
18:06 цагт боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно. Тэрээр эхний шатанд Кенийн боксчныг ялсан билээ.